Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

Манай NCLEX-RN бэлтгэлийн платформ нь АНУ-д мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй, Монгол Улсад сувилахуйн боловсрол эзэмшсэн Registered Nurse-ийн бодит клиник туршлага дээр үндэслэн бүтээгдсэн.
Бид Монгол дахь сувилагчдыг NCLEX шалгалтад бэлтгэхдээ цаг хугацаа, санхүүгийн нөөцөө хамгийн үр ашигтайгаар зарцуулж, зөв стратегиар, системтэй суралцах боломжийг бүрдүүлэхийг зорьдог. Энэхүү сургалт нь NCLEX шалгалтын логик бүтэц, клиник сэтгэхүй, асуулт задлах аргачлалыг монгол хэлээр орчуулан, АНУ-ын сувилахуйн боловсролын орчныг бодит жишээгээр дамжуулан танилцуулна. 

Манай контент нь ном,  хичээлүүд, шалгалтын загвар тестүүд, кейс анализ, шат дараалсан сургалтын төлөвлөгөөнөөс бүрдэнэ. Суралцагч бүр бэлтгэлээ өөрийн түвшинд тохируулан үр дүнтэй ахиулах боломжтой байхаар бид бүтэц, системийг зохион байгуулсан.

Бид амар хялбар зам, эсвэл богино хугацаанд амжилт амлахыг зорьдоггүй. Харин бодит шалгууртай, хариуцлагатай, тууштай суралцахад чиглэсэн мэргэжлийн чиг баримжааг санал болгодог. Энэ платформ нь зөвхөн шалгалтанд тэнцүүлэх бус, олон улсын сувилагчийн карьераа эхлүүлэхэд шаардлагатай сэтгэлгээ, клиник шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Манай сургалтын философи нь нотолгоонд суурилсан мэдлэг, бодит практик, тасралтгүй ахиц дэвшлийг чухалчилдаг. Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй, зорилготой сувилагч бүр энд системтэй, итгэлтэйгээр бэлтгэх орчинг олж чадна. NCLEX-д амжилттай тэнцэх таны замнал манай платформоор эхэлнэ.